“Wall Street Restaurant Lounge” нь 2020.01.06-с үйл ажиллагаагаа эхэлсэн.
Улаанбаатар хотын төв цэг Blue sky tower-ын 1 давхарт байрлаж үйлчлүүлэгчид тав тухтай орчин, амт чанартай европ хоолыг үйлчилгээний өндөр түвшинд хүргэх зорилготой залуу, чадварлаг хамт олон ажиллаж байна.
Kitchen
Манай рестораны хоол нь газар дундын тэнгистэй ойр орчмын улс орнуудын хоолны соёлыг оролцуулснаараа онцлогтой юм. Тухайн сав газар орнуудын хоолны соёлд асар олон төрлийн зүйлс байдгаас та бүхэндээ хамгийн тансаг, чанартай бүтээгдэхүүнийг хүргэхийг зорьдог билээ.
Үйлчлүүлэгчдийн эрүүл аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин гарал үүсэл нь тодорхой, химийн орц найрлагагүй бүтээгдэхүүн сонгон хэрэглэдэг гэдгийг хэлэхэд таатай байна.
Bar
Хүн төрөлхтний түүхэнд Алкохол буюу Хатуулагтай идээ ундаа нь бидэнтэй хамт мөр зэрэгцэн хөгжиж ирсэн ба одоог хүртэл зогсолтгүй урагш тэмүүлж асар том соёлын гүүрийг бий болгоод байна. Үүнтэй зэрэгцэн эрт цагт алкохолыг дангаар нь уухад амт муутай байсан тул зөгийн бал, дал модны шүүс, жимс жимсгэнэ зэргийг хольж эсвэл далайн усаар шингэлж уудаг байсантай холбогдуулан Коктейль (Cocktail) буюу холимог ундаа үүссэн түүхтэй. Бид энэхүү өөрсдийнх туршлагаас үндэслэн та бүхэндээ дэлхийн шилдэг, чанарын өндөр үнэлгээтэй, гарал үүсэл тодорхой, химийн орц найрлагагүй, бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэж содон сонирхолтой шинэ амтат коктейль ба шингэн хүнсний түүхэн хөгжлийг хамтдаа ярилцаж олон төрлийн уух зүйлсийн амтны төгс зохицдогийг, алкохол соёлын "Хөдөлмөр"-ыг ойлгуулж дамжуулах нь бидний чин хүсэл тэмүүлэл билээ. Та бүхэн манай ресторанаар тухлан үйлчлүүлнэ үү
Wall Street Restaurant & Lounge
Our Team
Бид мэргэжлийн тогооч болон бартендер, менежерүүдийн хамтаар та бүхэндээ үйлчилж байна.